Blindcare — powered by NPC
Ажилтны сэтгэл зүйн нэгдсэн үнэлгээ

Эрүүл байгууллага ажилтнуудаа ойлгохоос эхэлдэг.

Ажилтнуудынхаа сэтгэл зүйн төлөвийг нэрээ нууцалсан тестээр үнэлж, нэгдсэн тайлан аваарай. Үр дүн PDF болон файлаар гарна.

DASS-21 ба EQНэр тайланд дурдагдахгүйНэр дурдагдахгүй
Түгшүүр · жишиг тайланНэг цэг = нэг ажилтан
n = 49
Хэвийн 55%Бага зэрэг 15%Дунд зэрэг 12%Дундаас дээш 8%Анхаарах 10%

Хувь хүний нэр, хариулт харагдахгүй. Зөвхөн нэгдсэн дүн гарна.

Тестийн ач холбогдол

Хамт олныхоо өнөөгийн төлөвийг илүү сайн ойлгоорой.

Судалгаагаар ажилтнуудын сэтгэл зүйн төлөвөөс гадна ажил, харилцаа, хамт олны уур амьсгалтай холбоотой чухал үзүүлэлтүүдийг нэг дор үнэлнэ.

СтрессDASS-21

Ажлын ачаалал, төвлөрөл болон өдөр тутмын бүтээмжтэй холбоотой түвшнийг үнэлнэ.

Хэвийн 80% · жишиг
ТүгшүүрDASS-21

Ажилтнуудын түгшүүрийн түвшин болон анхаарах шаардлагатай нөхцөл байгаа эсэхийг тодорхойлно.

Хэвийн 55% · жишиг
Сэтгэл гутралDASS-21

Урам зориг, идэвх оролцоо болон сэтгэл зүйн ерөнхий төлөвийг үнэлнэ.

Хэвийн 65% · жишиг
EQ ур чадварEQ · 4 дэд чадвар

Өөрийгөө болон бусдыг ойлгох, сэтгэл хөдлөлөө удирдах, харилцах ур чадварыг үнэлнэ.

Сайн хөгжсөн 31% · жишиг
Хамт олны уур амьсгалАсуулга · 4-р хэсэг

Харилцаа, удирдлагын хэв маяг болон байгууллагын орчны талаарх ажилтнуудын мэдрэмжийг харуулна.

8.7 / 10 · жишиг

Асуулгын бүтэц

Нэг асуулга. Гурван үнэлгээ.

Ажилтан нэг удаагийн цахим асуулгад хамрагдана. Нийт 62 асуултаар сэтгэл зүйн төлөв, EQ ур чадвар, нойр, харилцаа болон хамт олны уур амьсгалыг үнэлнэ.

3
21
12
26
1-р хэсэгНас, хүйс, албан тушаал · 3 асуулт
2-р хэсэг · Тест 2 · DASS-21Сүүлийн 2 сар · 21 асуулт
3-р хэсэг · Тест 3 · EQСүүлийн 1 сар · 12 асуулт
4-р хэсэгНойр, харилцаа, уур амьсгал · 26 асуулт
3
Тест 2 · DASS-21
212-р хэсэг · сүүлийн 2 сар
Тест 3 · EQ
123-р хэсэг · сүүлийн 1 сар
Нэмэлт судалгаа
264-р хэсэг · ажил, харилцаа, уур амьсгал

Нийт 62 асуулт · сегментийн өргөн нь асуултын тоотой пропорциональ · 1-р хэсэг: нас, хүйс, албан тушаал

Тест 1 · Хамт олны сэтгэл зүйн судалгаа

Нойр, харилцаа, ажлын орчин болон байгууллагын уур амьсгал

Тест 2 · DASS-21

Стресс, түгшүүр, сэтгэл гутралын түвшин

Тест 3 · EQ ур чадвар

Өөрийгөө ойлгох, удирдах, бусдыг ойлгох болон харилцааны ур чадвар

Тайлан

Зөвхөн үр дүн биш. Цаашид юу хийхийг тань чиглүүлнэ.

Судалгаа дууссаны дараа байгууллага 26 хуудас бүхий нэгдсэн дэлгэрэнгүй тайлан хүлээн авна. Тайлангаар хамт олныхоо сэтгэл зүйн өнөөгийн төлөвийг ойлгохоос гадна анхаарах шаардлагатай асуудлууд, тэдгээрт авч хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээг тодорхой харах боломжтой.

Нэгдсэн үр дүнСтресс, түгшүүр, сэтгэл гутрал, EQ болон хамт олны уур амьсгалын үзүүлэлтүүд.
Харьцуулсан шинжилгээҮзүүлэлтүүд хоорондын хамаарал, байгууллагын хэмжээнд ажиглагдаж буй нийтлэг хандлага.
Мэргэжлийн сэтгэл зүйчийн зөвлөмжҮр дүнд тулгуурласан мэргэжлийн дүгнэлт болон цаашид авч хэрэгжүүлэх зөвлөмж.
Жишиг тайлан үзэх

Хэрхэн ажилладаг

Бүртгүүлснээс тайлан хүртэл таван алхам.

  1. 1

    Нэвтрэх

    Өөрөө бүртгүүлнэ, эсвэл админ эрх нээж өгнө.

    Байгууллагын админ
  2. 2

    Нэхэмжлэх

    Ажилтны тоогоо оруулж нэхэмжлэх авна. Банкны шилжүүлэг эсвэл Minu QR-аар төлнө.

    Байгууллагын админ
  3. 3

    Ажилтан бүртгэх

    Гараар эсвэл Excel-ээр оруулж, нэвтрэх эрх үүсгэнэ.

    Байгууллагын админ
  4. 4

    Тест бөглөх

    Ажилтан өөрт олгосон эрхээр нэвтэрч 10–20 минутад бөглөнө.

    Ажилтан
  5. 5

    Нэгдсэн тайлан

    Цахимаар харж, PDF болон үр дүнг татаж авна.

    Байгууллагын админ

Нууцлал

Ажилтны хариулт бол
хувийн мэдээлэл.

Ажилтны нэр тайланд орохгүйХэн ямар хариулт өгснийг байгууллага харахгүй.
Зөвхөн нэгдсэн үр дүнҮр дүнг байгууллагын хэмжээнд нэгтгэн боловсруулна.
Сайн дурын оролцооАжилтан судалгаанд оролцохын өмнө зөвшөөрлөө өгнө.
Сэтгэл зүйн онош бишСудалгааны үр дүн нь хамт олны ерөнхий төлөвийг ойлгоход зориулагдана.

Түгээмэл асуулт

Эхлэхээс өмнө мэдэх зүйл.

Ажилтан хэрхэн нэвтэрдэг вэ?

Байгууллагын админ ажилтнуудаа гараар эсвэл Excel-ээр оруулахад тус бүрт нэвтрэх нэр, түр нууц үг үүснэ. Ажилтан түүгээрээ нэвтэрч тестээ бөглөнө.

Тест бөглөхөд хэр хугацаа шаардагдах вэ?

Ажилтан нэг удаа, 10–20 минутад бөглөнө.

Төлбөрийг хэрхэн төлөх вэ?

Ажилтны тоогоо оруулж нэхэмжлэх авна. Банкны шилжүүлэг эсвэл Minu QR-аар төлнө.

Ажилтан бүрийн үр дүнг би харах уу?

Үгүй. Байгууллагын админ нэгдсэн тайланг л харна. Тайланд хувь хүний нэр, хариулт орохгүй.

Энэ нь онош мөн үү?

Үгүй. Энэ нь дэлгэц үнэлгээний нэгдсэн дүн бөгөөд хувь хүнд сэтгэл зүйн онош тавихгүй.

Ажилтнуудаа ойлгох нь эрүүл байгууллагын эхлэл.

Хамт олныхоо сэтгэл зүйн өнөөгийн төлөвийг бодит мэдээлэлд тулгуурлан ойлгож,
цаашид ямар дэмжлэг хэрэгтэйг хамтдаа тодорхойлоорой.