Blindcare — powered by NPCТест оношилгооны систем
Тусламж

Түгээмэл асуулт, холбоо барих

Байгууллагын хариуцсан ажилтан болон тест бөглөгч ажилтнуудад зориулсан заавар.

Байгууллагад

Судалгааг хэрхэн эхлүүлэх вэ?

«Бүртгүүлэх» хэсгээр байгууллагаа бүртгүүлээд, ажилтны тоогоо оруулж үнийн санал бодуулна. Нэхэмжлэх үүссэний дараа төлбөрөө дансаар шилжүүлэхэд ССҮТ баталгаажуулж, ажилтнуудын нэвтрэх эрх нээгдэнэ.

Ажилтнуудаа хэрхэн бүртгэх вэ?

Байгууллагын портал → «Ажилтнууд» хэсэгт нэг нэгээр нь эсвэл CSV файлаар (Нэр, Хэлтэс, Албан тушаал, Утас/Имэйл) оруулна. Excel файлыг «CSV UTF-8» хэлбэрээр хадгалж оруулна уу.

Ажилтнууд хэрхэн нэвтрэх вэ?

«Эрх үүсгэх» товчийг дарахад ажилтан бүрт нэвтрэх нэр, 6 оронтой код үүснэ. Үүнийг CSV-ээр татах эсвэл хэвлэх хуудсаар тарааж өгнө. Ажилтан «Ажилтнаар нэвтрэх» хэсгээс нэвтэрч бөглөнө.

Нэгдсэн тайлан хэзээ гарах вэ?

Ажилтнууд бөглөж дууссаны дараа ССҮТ-ийн сэтгэл судлаач үр дүнг хянаж, тайланг нээнэ. Тайланг портал дээр харах, PDF болгон хэвлэх боломжтой. Нийт ажилтны 50%-иас дээш нь бөглөсний дараа тайлан гарна.

Ажилтанд

Миний нэр тайланд гарах уу?

Үгүй. Таны хариулт нэр, нэвтрэх эрхтэй холбогдохгүйгээр хадгалагдах бөгөөд байгууллагад зөвхөн нийт оролцогчдын нэгтгэсэн үр дүн очно.

Бөглөж байгаад гарвал яах вэ?

Хариулт тань автоматаар хадгалагддаг тул дахин нэвтрэхэд зогссон хэсгээсээ үргэлжлүүлнэ.

Нэвтрэх код маань ажиллахгүй байна.

Нэвтрэх нэр, кодоо зөв оруулсан эсэхээ шалгаарай. Олон удаа буруу оруулбал 15 минут түгжигдэнэ. Асуудал үргэлжилбэл байгууллагынхаа хүний нөөцөд хандана уу.

Өөрийн үр дүнг харж болох уу?

Судалгааг илгээсний дараа стресс, түгшүүр, сэтгэл гутрал болон EQ ур чадварын өөрийн үр дүнг тайлбартай нь харна. Энэ нь өөрийн үнэлгээнд суурилсан тандалт бөгөөд онош биш юм.

Тест бөглөх бол энд дарж нэвтэрнэ үү.

Холбоо барих

Утас7732 4233
ХаягУБ хот, СБД, 8-р хороо, Ривэр Кастл, 409 тоот