Хууль, журам

Нууцлалын бодлого

Таны хувийн мэдээлэл, тестийн хариулт хэрхэн хамгаалагддагийг тайлбарлав.

Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ

  • Бүртгэлийн мэдээлэл: нэр, и-мэйл, утас (заавал биш).
  • Тестийн хариулт, оноо, үр дүн, бөглөсөн огноо.
  • Төлбөрийн төлөв (QR кодоор төлсөн эсэх). Банкны картын мэдээллийг бид хадгалахгүй.

Мэдээллийг ямар зорилгоор ашигладаг вэ

  • Үр дүн, зөвлөмжийг тооцоолж таны профайлд харуулах.
  • Төлбөрийг баталгаажуулах, баримт өгөх.
  • Үйлчилгээний аюулгүй байдал, алдааг засах.

Таны хариулт хаана хадгалагдах вэ

Бүртгэлгүйгээр бөглөх үед хариулт зөвхөн таны хөтөч дээр хадгалагдана. Дуусмагц үр дүнгийн хураангуй нь таны нэр, и-мэйлд холбогдохгүйгээр, зөвхөн таньд өгөх санамсаргүй холбоосоор 30 хоног хадгалагдана. Бүртгүүлсэн бол хариулт, үр дүн таны бүртгэлд холбогдон аюулгүй серверт (шифрлэгдсэн холболтоор) хадгалагдана. Хуваалцах товчийг та өөрөө дарахгүй л бол үр дүн хэнд ч харагдахгүй.

Хэнд харагдах вэ

Таны хариулт, үр дүнг зөвхөн та харна. Бид таны зөвшөөрөлгүйгээр хувийн хариултыг гуравдагч этгээдэд өгөхгүй. Хууль ёсны шаардлага гарсан тохиолдолд л хуулийн дагуу гаргана.

Хадгалах хугацаа, устгах

Мэдээллийг бүртгэлтэй байх хугацаанд хадгална. Бүртгэл болон мэдээллээ устгуулахыг хүсвэл холбоо барих хаягаар хандана уу.

Аюулгүй байдал

Нууц үгийг нэг талын шифрлэлтээр хадгалдаг, холболт нь HTTPS хамгаалалттай. Хэт олон буруу оролдлогод бүртгэлийг түр түгжинэ.

Сүүлд шинэчилсэн: 2026 он