Таны сэтгэл зүйн иж бүрэн оношилгоо
Сэтгэл судлалын үндэсний төвийн 15 жилийн туршлагаар баталгаажсан.
Стресс
58%
Түгшүүр
46%
Сэтгэл гутрал
32%
Донтолт
22%
Ажлын ядаргаа
54%
Нарциссист шинж
28%
Сайн сайхан байдал
72%
Уян хатан чанар
68%
Өөрийгөө үнэлэлт
60%
Сэтгэл хөдлөлийн оюун ухаан
76%
Харилцаа, гэр бүл
66%
Сэтгэлгээ, мэдрэмж
52%
Стресс
58%
Түгшүүр
46%
Сэтгэл гутрал
32%
Донтолт
22%
Ажлын ядаргаа
54%
Нарциссист шинж
28%
Сайн сайхан байдал
72%
Уян хатан чанар
68%
Өөрийгөө үнэлэлт
60%
Сэтгэл хөдлөлийн оюун ухаан
76%
Харилцаа, гэр бүл
66%
Сэтгэлгээ, мэдрэмж
52%
Зохистой
Анхаарах
Дундаж
Танд зориулсан мэргэжлийн багцууд
15 жилийн туршлага, үнэ цэн шингэсэн таныг бүрэн тодорхойлох тестийн багцууд
Бие хүний оношилгоо
Энэхүү бие хүний зан чанарыг тодорхойлогч тестүүд нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, хамгийн түгээмэл хэрэглэгддэг тест бөгөөд танд өөрийн зан чанарыг ойлгоход туслах болно.
- 1Бие хүний (зан чанарын) онцлогийг тодруулах асуулга
- 2Харилцааны ур чадварын асуулга
- 3Сэтгэл хөдлөлийн уян хатан чанарыг тодруулах асуулга
3 тестийн багц−62%Мэргэжил сонголт
Мэргэжил сонголтоо хийх гэж байгаа залууст хувь хүний онцлогтоо тохирох мэргэжлээ олж авахад туслах багц
- 1Оюун ухааны хэв шинжийг тодорхойлох сорил
- 2Мэргэжлийн сонирхлыг тодорхойлох хялбаршуулсан сорил (Г.В. Резапкина)
- 3Темперамент тодорхойлох хялбаршуулсан асуулга (Г. Айзенк)
3 тестийн багц−73%Жирэмсэн болон дөнгөж төрсөн ээжүүд
Жирэмсэн болон дөнгөж төрсөн ээжүүдэд зориулсан сэтгэл зүйн тестүүд
- 1Жирэмсний үеийн сэтгэл гутралын сорил
- 2Эдинбургийн төрсний дараах сэтгэл гутралын асуулга
- 3Бие хүний (зан чанарын) онцлогийг тодруулах асуулга
Онцлох тестүүд
Хамгийн их бөглөгддөг тестүүдээс эхэлж, өөрийгөө таниарай.
Тестүүдийг ангиллаар нь сонгох
Өөрт хамгийн хамаатай чиглэлээ сонгоод, тухайн ангиллын тестүүдийг харна уу.
Хэрэглэгчдийн сэтгэгдэл
Blindcare-ээр өөрийгөө таньсан хүмүүсийн үгс.
Хэцүү үе тохиолдоход бүх бурууг өөрөөсөө хайдаг байлаа. Гэхдээ яг юу болохгүй байгааг мэдэхгүй байсан. Энэ сайтын тусламжтай бүрэн цогц дүгнэлт олон талаас нь гаргуулснаар асуудалтай талаа олж мэдэж чадсан. Ганц аяга кофены оронд ийм үнэ цэн олж авсандаа талархаж байна.
Өөрийгөө яагаад амархан бухимдаж, ядраад байгааг сайн ойлгодоггүй байсан. Тест бөглөж, хариугаа аваад мэргэжлийн сэтгэл зүйчээс ганцаарчилсан зөвлөгөө авсан нь өөрийгөө ойлгоход минь том алхам болсон. Энэ шийдлийг хийсэн бүх хүмүүст баярлалаа.
Анх зүгээр л өөрийгөө сонирхоод тест бөглөсөн. Харин хариугаа уншаад өдөр тутам давтагддаг зарим зуршлаа анзаарсан юм. Түүнээс хойш ажлаа төлөвлөхдөө амралтаа ч бас тооцдог болсон. Жижиг өөрчлөлтүүд хийсээр өдөр тутмын амьдрал маань илүү тайван, цэгцтэй болж байна.
Хэрхэн ажилладаг вэ
Дөрвөн энгийн алхамаар. Нэг эрхээр бүх тест.
Тест сонгох
Ангиллаас өөрт хэрэгтэй тестээ сонгоно.
Багц эсвэл тест сонгох
Хэд хэдэн тестийг нэг дор багцаар, эсвэл тест бүрийг тусад нь QR кодоор төлнө.
Бөглөх
Өөрт тохирсон цагтаа, хариулт автоматаар хадгалагдана.
Үр дүн авах
Багцын тестүүдийн үр дүн шууд нээгдэнэ, бусад тестийн үр дүнг тус бүрээр нь төлж авна. Бүх үр дүн профайлд хадгалагдана.
Үр дүнгээ хадгалмаар байна уу?
Профайл үүсгэвэл бүх тестийн түүх, үр дүн, төлбөрийн баримт нэг дор хадгалагдана.
Түгээмэл асуулт
Тест бөглөхөд бүртгэл хэрэгтэй юу?
Тест бөглөхөд бүртгэл шаардлагагүй. Харин дууссаны дараа үр дүнгээ авахын тулд и-мэйлээрээ бүртгүүлж, үр дүнгээ нээнэ. Заримыг нь эрхгүйгээр үнэгүй туршиж үзэх боломжтой. Таны бүх тест, үр дүн, төлбөрийн баримт нэг профайлд хадгалагдана.
Үнэ хэд вэ?
Зарим тест үнэгүй, зарим нь төлбөртэй. Тест бүрийн үр дүнг тухайн тестийн үнээр тусад нь, эсвэл хэд хэдэн тестийг нэг багцаар хямд үнээр авч болно. Багц авахдаа сэтгэл зүйчээс 15 минутын зөвлөгөө авах сонголтыг нэмж болно. Төлбөрийг QR кодоор төлнө.
Тестийн багц гэж юу вэ?
Хэд хэдэн тестийг нэг багцад нэгтгэж, нэг үнээр авах боломж юм. Багц авмагц доторх бүх тест таны «Багц» хэсэгт идэвхтэй болж, тестүүдийг үнэгүй бөглөөд үр дүн, дэлгэрэнгүй тайлан, PDF-ээ нээж авна. Үнэ хуудаснаас багцуудыг үзнэ үү.
Багцад ороогүй тестийг яаж авах вэ?
«Тестүүд» цэснээс тестээ сонгож бөглөнө. Тест бүрийн үр дүнг тусад нь, тухайн тестийн үнээр QR кодоор төлж нээнэ. Авсан багцад орсон тестүүд «Тестүүд» цэсэнд давхар харагдахгүй, багцын дотроос бөглөнө.
Тестийн зөвлөгөөг сэтгэл зүйчээс яаж авах вэ?
Багц авахдаа «Сэтгэл зүйчээс 15 минутын зөвлөгөө авах» сонголтыг дарвал багцын үнэд нэмэлт төлбөр нэмэгдэнэ. Төлсний дараа booking.blindcare.mn хаягаар орж «Тест зөвлөмж» цаг захиалгыг сонгоод, test.blindcare.mn дээр бүртгүүлсэн имэйл хаягаа имэйлээр ирсэн кодоор баталгаажуулна (анкет бөглөх, нэмэлт төлбөр төлөх шаардлагагүй). Нэг багцаар нэг уулзалт захиална. Сэтгэл зүйчидтэй psychology.mn/psychologists хуудаснаас танилцаж болно.
Үр дүн нь онош мөн үү?
Үгүй. Тестийн үр дүн нь дэлгэц үнэлгээ бөгөөд сэтгэл зүйн онош биш. Санаа зовоосон шинж байвал мэргэжлийн сэтгэл зүйчид хандахыг зөвлөе.
Миний хариулт нууц уу?
Тийм. Таны хариулт, үр дүнг зөвхөн та харна. Дэлгэрэнгүйг Нууцлалын бодлогоос үзнэ үү.












