Бүх насны хүүхдийн сэтгэлийн хөдөлгөөний тогтворт чанарыг судлах асуулга

Хүүхдийн сэтгэл хөдлөл · Сэтгэл зүй

Энэхүү асуулга нь хүүхдийн сэтгэлийн хөдөлгөөний тогтворт чанарыг судлахад чиглэсэн ба 24 асуулттай. Сэтгэлийн хөдөлгөөний тогтворт чанарын үзүүлэлт их байх тусам сэтгэлээр унах, хямрах, бухимдах, түгших, ургуулан бодох, нойргүйдэх, улмаар сэтгэл хөдлөлд тулгуурласан болчимгүй үйлдэл хийх эрсдэлтэй болохыг харуулна. Оноо хэт бага байх нь тайван,…

24Асуулт
~10 минХугацаа
1Хэмжүүр
PDFТайлан
Тестийн тухай дэлгэрэнгүй

Насны ангилал: Өсвөр насныхан, эцэг эхүүд

Энэхүү асуулга нь хүүхдийн сэтгэлийн хөдөлгөөний тогтворт чанарыг судлахад чиглэсэн ба 24 асуулттай. Сэтгэлийн хөдөлгөөний тогтворт чанарын үзүүлэлт их байх тусам сэтгэлээр унах, хямрах, бухимдах, түгших, ургуулан бодох, нойргүйдэх, улмаар сэтгэл хөдлөлд тулгуурласан болчимгүй үйлдэл хийх эрсдэлтэй болохыг харуулна. Оноо хэт бага байх нь тайван, хэнэггүй, санаачилга идэвх сул байгааг харуулна.

Уг асуулгыг EPI тестээс түүвэрлэн оруулсан болно.

Эцэг эх, асран хамгаалагч болон хүүхэд өөрөө хариулах боломжтой.

Заавар:

“Та дараах асуултуудыг анхааралтай уншаад, удаан бодолгүйгээр тийм, эсвэл үгүй хариулт өгнө үү. Асуултанд хариулт өгөлгүй алгасаж болохгүй. Зөв эсвэл буруу хариулт гэж байхгүй тул зөвхөн өөрийнхөө бодсоноор хариулна уу.

Үр дүн нь дэлгэц үнэлгээ бөгөөд онош биш.