
Хувийн эрүүл мэнд, сэтгэл гутралын асуулга
Сэтгэл гутрал · Сэтгэл зүй
Тайлбар:
Тестийн тухай дэлгэрэнгүй
Насны ангилал: Бүх насныханд
Тайлбар:
Хувийн эрүүл мэнд, сэтгэл гутралын асуулга нь (PHQ-9) хувь хүний сэтгэл гутралын түвшинг тодорхойлох, цаашид мэргэжлийн үйлчилгээ авахад туслах зорилготой юм. Энэхүү асуулгыг Pfizer Inc компаний санхүүжилттэйгээр Индиана их сургуулийн профессор Курт Кроенко (Dr. Kurt Kroenko) 1999 онд боловсруулсан бөгөөд өдгөө сэтгэл зүйн эрүүл мэндийн анхан шатны оношилгоо, үнэлгээ хийхэд мэргэжлийн сэтгэл зүйчид болон сэтгэцийн эмч нар түгээмэл ашиглаж байна.
Заавар:
Энэхүү асуулга нь нийт 9 асуулттай бөгөөд мэргэжлийн сэтгэл зүйчийн зөвлөмж чиглүүлэг дор эсвэл мэргэжлийн үйлчилгээ авахаар төлөвлөж буй хүмүүст зориулагдсан гэдгийг анхаарна уу. Асуулт бүрт 0-3 оноогоор үнэлгээ өгөх бөгөөд 0 оноо нь огт үгүй, оноо ахих тусам давтамж ихсэх буюу, тухайлбал 3 оноо нь өдөр бүр гэдэг хариуг илтгэнэ.
Үр дүн нь дэлгэц үнэлгээ бөгөөд онош биш.