
Эдинбургийн төрсний дараах сэтгэл гутралын асуулга
EPDS · Сэтгэл зүй
Бяцхан хүүхдээ хэвлийдээ тээх үедээ, эсвэл төрсний дараах 2 долоо хоног хүртэлх хугацаанд ээж, аавууд маань (нийтлэгээр ээжүүдэд тохиолдох нь олонтаа) сэтгэл хөдлөлийн хувьд тогтворгүй болох, нойргүйдэх, түгших, хоолны дуршилгүй эсвэл хэт их идэх, шалтгаангүйгээр уйлах зэрэг шинж тэмдгүүд илрэх нь түгээмэл байдаг. Харин илүү урт хугацаанд илэрч эхэлвэл…
Тестийн тухай дэлгэрэнгүй
Насны ангилал: Бүх насныханд
Бяцхан хүүхдээ хэвлийдээ тээх үедээ, эсвэл төрсний дараах 2 долоо хоног хүртэлх хугацаанд ээж, аавууд маань (нийтлэгээр ээжүүдэд тохиолдох нь олонтаа) сэтгэл хөдлөлийн хувьд тогтворгүй болох, нойргүйдэх, түгших, хоолны дуршилгүй эсвэл хэт их идэх, шалтгаангүйгээр уйлах зэрэг шинж тэмдгүүд илрэх нь түгээмэл байдаг. Харин илүү урт хугацаанд илэрч эхэлвэл энэ нь хэвийн бус төлөв байдалд шилжсэнийг илэрхийлж байдаг. Төрсний дараах түгшилт, төрсний дараах сэтгэл гутрал, дэмийрэл зэрэг олон шинжүүд байдаг бөгөөд энэхүү асуулга нь төрсний дараах сэтгэл гутралын түвшинг үнэлэх асуулга юм.
Эдинбургийн төрсний дараах сэтгэл гутралын асуулгыг Эдинбург, Ловинстон дах Шотландын эрүүл мэндийн төвийн сэтгэл зүйч Женнифер Холден (Jennifer Holden) ба сэтгэл заслын дадлагажигч Рут Саговский (Ruth Sagovsky) нар 1987 онд боловсруулсан бөгөөд өдгөө 60 гаруй хэл дээр орчуулагдаж, стандартчилагдсан байдаг.
Заавар:
Энэхүү асуулга нь нийт 10 асуулттай бөгөөд өнгөрсөн 7 хоногийн хугацаанд дараах асуулт, бодомжууд хэр давтамжтай мэдрэгсэнээ бодоод тохирох хариултыг сонгоно. Хувь хүнтэй холбогдолтой асуултуудыг хэтэрхий удаан бодож, эргэцүүлэхгүй байхыг зөвлөж байна. Учир нь таны хариултад зөв болон буруу гэсэн сонголт байхгүй юм шүү. Магадгүй таны толгойд хамгийн түрүүнд орж ирсэн хариулт нь таныг илэрхийлэх, зөв хариулт байж болох юм. Хэрвээ танд хариулахад бэрхшээлтэй өгүүлбэр байвал таныг ерөнхий байдлаар илэрхийлэх, эсвэл ихэнх тохиолдолд танд тохирох хариултыг сонгоорой.
Үр дүн нь дэлгэц үнэлгээ бөгөөд онош биш.