
Түгээмэл сэтгэл түгшилтийн асуулга (GAD-7)
GAD-7 · Сэтгэл зүй
Тайлбар:
Тестийн тухай дэлгэрэнгүй
Насны ангилал: Бүх насныханд
Тайлбар:
Түгээмэл сэтгэл түгшилтийн асуулга нь (GAD-7) хувь хүний сэтгэл түгшилтийн түвшинг тодорхойлох, цаашид мэргэжлийн үйлчилгээ авахад туслах зорилготой юм. Энэхүү асуулгыг Pfizer Inc компаний санхүүжилттэйгээр Колумбын их сургуулийн профессор Роберт Спитцер (Dr. Robert Spitzer) 2006 онд боловсруулсан бөгөөд Сэтгэцийн Эмгэгийн Олон Улсын Өвчний ангиллийн (DSM-5) Түгээмэл сэтгэл түгших эмгэгийн шинж тэмдгүүдэд тулгуурлан боловсруулснаараа онцлог юм. Өдгөө энэхүү аргыг сэтгэл зүйн эрүүл мэндийн анхан шатны оношилгоо, үнэлгээ хийхэд мэргэжлийн сэтгэл зүйчид болон сэтгэцийн эмч нар түгээмэл ашиглаж байна.
Заавар:
Энэхүү асуулга нь нийт 8 асуулттай бөгөөд мэргэжлийн сэтгэл зүйчийн зөвлөмж чиглүүлэг дор эсвэл мэргэжлийн үйлчилгээ авахаар төлөвлөж буй хүмүүст зориулагдсан гэдгийг анхаарна уу. Асуулт бүрт 0-3 оноогоор үнэлгээ өгөх бөгөөд 0 оноо нь огт үгүй, оноо ахих тусам давтамж ихсэх буюу, тухайлбал 3 оноо нь өдөр бүр гэдэг хариуг илтгэнэ.
Үр дүн нь дэлгэц үнэлгээ бөгөөд онош биш.