Готтманы гэр бүлийн харилцаан дах хайр, хүндлэлийн үнэлгээ

Готтман · Харилцаа

Готтманы гэр бүлийн харилцаан дах хайр, хүндлэлийн үнэлгээ нь хосын харилцааны эерэг, бие биенийхээ хувийн орон зайг хүндэтгэх байдлыг тодорхойлоход туслах зорилготой сэтгэл зүйн асуулга юм. Харилцаа, сэтгэл зүй, хайр, хүндлэл зэрэг нь нүдэнд үл харагдах хэдий ч тогтвортойгоор авч явах ёстой, халамжлах шаардлагатай, цагаа төлөвлөн зориулах ёстой бидний…

20Асуулт
~8 минХугацаа
1Хэмжүүр
PDFТайлан
Тестийн тухай дэлгэрэнгүй

Насны ангилал: Гэр бүлтэй хүн бүрт

Готтманы гэр бүлийн харилцаан дах хайр, хүндлэлийн үнэлгээ нь хосын харилцааны эерэг, бие биенийхээ хувийн орон зайг хүндэтгэх байдлыг тодорхойлоход туслах зорилготой сэтгэл зүйн асуулга юм. Харилцаа, сэтгэл зүй, хайр, хүндлэл зэрэг нь нүдэнд үл харагдах хэдий ч тогтвортойгоор авч явах ёстой, халамжлах шаардлагатай, цагаа төлөвлөн зориулах ёстой бидний амьдралын чанар, сайн сайхан байдалд чухал нөлөө бүхий хүчин зүйлс байдаг билээ.

Энэхүү үнэлгээг боловсруулсан Жонн Готтман (John Gottman) нь Вашингтоны их сургуулийн хүндэт профессор бөгөөд 2007 онд сүүлийн 25 жилийн хугацаанд Америкийн хамгийн нөлөө бүхий сэтгэл засалч хэмээн үнэлэгдэж байсан билээ. Тэрээр хосын сэтгэл зүйн зөвлөгөө, хүүхдийнхээ сэтгэл хөдлөлийг дасгалжуулагч эцэг эх болох, мэргэжлийн хосын сэтгэл зүйч бэлтгэх зэрэг чиглэлээр дагнан сүүлийн 50 жилийн турш ажиллаж буй туршлагатай сэтгэл зүйч билээ.

Заавар:

Энэхүү асуулга нь нийт 20 асуулттай бөгөөд гэр бүлийн, хосын харилцаанд илүү бодитой, хоёр талын байр суурийг тодорхойлох үүднээс хосууд тус, тусдаа бөглөж үзэхийг санал болгодог. Асуулт бүр нь Тийм ба Үгүй гэсэн 2 хариултын сонголттой бөгөөд хэрвээ танд хариулахад бэрхшээлтэй өгүүлбэр байвал та хоёрын харилцааг ерөнхий байдлаар илэрхийлэх, эсвэл ихэнх тохиолдолд таны нөхцөл байдалд тохирох хариултыг сонгоорой. Түүнчлэн энэхүү асуулгыг хурц буюу эрчим ихтэй сэтгэл хөдлөлийн үед буюу хэт их дүрэлзэн уурласан, хорссон эсвэл хэт хөөрч догдолсон, баярласан үедээ бөглөхгүй байх, өөрөөр хэлбэл илүү тайван, хүлээн авах төлөвт байхдаа бөглөхийг санал болгож байна.

Үр дүн нь дэлгэц үнэлгээ бөгөөд онош биш.