Дутуугийн мэдрэмжийг үнэлэх тест

Дутуугийн мэдрэмж · Зан чанар

Австрийн нэрт сэтгэцийн эмч Альфред Адлер дутуугийн комплекс гэх ойлголтыг сэтгэл зүйн шинжлэх ухаанд анх нэвтрүүлжээ.

15Асуулт
~6 минХугацаа
1Хэмжүүр
PDFТайлан
Тестийн тухай дэлгэрэнгүй

Насны ангилал: Бүх насныханд

Австрийн нэрт сэтгэцийн эмч Альфред Адлер дутуугийн комплекс гэх ойлголтыг сэтгэл зүйн шинжлэх ухаанд анх нэвтрүүлжээ.

Хүн төрсөн цагаасаа өөрийгөө хэн нэгнээс хамааралтай, сул дорой гэж мэдэрдэг бөгөөд үүнийг дутуугийн мэдрэмж гэж томьёолдог. Дутуугийн мэдрэмж хүн бүхэнд төрдөг төдийгүй хүслээ гүйцээж, зорилгодоо хүрэх хөшүүрэг болдог онцлогтой. Өөрөөр хэлбэл, амжилттай яваа хэн нэгэн шиг болохыг эрмэлзэх, төгс галбиртай эмэгтэйтэй ижил болохыг хүсэх зэрэг нь эрүүл үзэгдэл бөгөөд давуу чанар. Харин энэхүү мэдрэмж өндөр байх буюу хурц хэлбэрт шилжих нь дутуугийн комплекс юм.

Та энэхүү тестээр өөрийн дутуугийн мэдрэмж хэр өндөр байгааг тодорхойлох боломжтой.

Үр дүн нь дэлгэц үнэлгээ бөгөөд онош биш.

Дутуугийн мэдрэмжийг үнэлэх тест — Blindcare