
Оксфордын аз жаргалын асуулга
Оксфордын аз жаргал · Сэтгэл зүй
Аз жаргал гэж чухам юу юм бол? Бид бүгд л түүний араас явсаар цаг хугацааг өнгөрөөдөг боловч энэ замын эцсийн зогсоол хаана хүрдэг вэ? Тэгвэл энэхүү асуултын хариуг олохоор сэтгэл судлаачид сүүлийн 60 гаруй жилийг өнгөрүүлжээ. Аз жаргал гэх зүйлийг бүрэн тодорхойлж, томъёолоогүй учраас бид “бүрхэг” гэмээр сэтгэл хөдлөлд автах нь олонтаа байдаг биз ээ.
Тестийн тухай дэлгэрэнгүй
Насны ангилал: Бүх насныханд
Аз жаргал гэж чухам юу юм бол? Бид бүгд л түүний араас явсаар цаг хугацааг өнгөрөөдөг боловч энэ замын эцсийн зогсоол хаана хүрдэг вэ? Тэгвэл энэхүү асуултын хариуг олохоор сэтгэл судлаачид сүүлийн 60 гаруй жилийг өнгөрүүлжээ. Аз жаргал гэх зүйлийг бүрэн тодорхойлж, томъёолоогүй учраас бид “бүрхэг” гэмээр сэтгэл хөдлөлд автах нь олонтаа байдаг биз ээ.
Тэгвэл сэтгэл судлалын шинжлэх ухааны сүүлийн жилүүдийн судалгаанаас дэлхийн маш олон сэтгэл судлаачид “Аз жаргал бол субъектив сайн сайхан байдал юм” гэдэг тодорхойлолтод эргэлт буцалтгүйгээр нэгдээд байна. Судлаачид аз жаргал буюу субъектив сайн сайхан байдлыг нэгдүгээрт, хувь хүний сэтгэл хөдлөлийн хувьд тогтвортой байдал буюу эерэг ба сөрөг сэтгэл хөдлөлийн тэнцвэр, хоёрдугаарт, амьдралд сэтгэл хангалуун байдлын үзүүлэлтүүдээр тодорхойлон маш олон судалгаануудыг хийсээр байна.
Оксфордын аз жаргалын асуулга нь 29 асуулттай бөгөөд хувь хүний эерэг болон сөрөг сэтгэл хөдлөлийн хувийн туршлага болон амьдралд сэтгэл хангалуун байдлаас хамааран хувь хүний аз жаргалын түвшин буюу субъектив сайн сайхан байдлыг тодорхойлох юм. Тус асуулгыг Оксфордын Их сургуулийн Аз жаргалын төслийн хүрээнд Сэтгэл судлалын сургуулийн профессор Петер Хиллс болон Майкл Аргайл нар 2001 онд боловсруулан гаргасан билээ.
Заавар:
Та дараах аз жаргалтай холбогдолтой өгүүлбэрүүдийг уншаад, хэр их санал нийлж буйгаа 1-6 оноогоор үнэлнэ үү. Өгүүлбэрүүд нь эерэг болон сөрөг утгатай байгаа тул та өгүүлбэр тус бүрийг анхааралтайгаар уншаарай. Хувь хүнтэй холбогдолтой асуултуудыг хэтэрхий удаан бодож, эргэцүүлэхгүй байхыг зөвлөж байна. Учир нь таны хариултад зөв болон буруу гэсэн сонголт байхгүй юм шүү. Магадгүй таны толгойд хамгийн түрүүнд орж ирсэн хариулт нь таныг илэрхийлэх, зөв хариулт байж болох юм. Хэрвээ танд хариулахад бэрхшээлтэй өгүүлбэр байвал таныг ерөнхий байдлаар илэрхийлэх, эсвэл ихэнх тохиолдолд танд тохирох хариултыг сонгоорой.
Үр дүн нь дэлгэц үнэлгээ бөгөөд онош биш.