Шүүтийн сэтгэл хөдлөлийн оюун ухааны өөрийн үнэлгээ (SSEIT)

SSEIT · Зан чанар

Хувь хүний амьдралын чанар, амжилтад хүрэх эсэхийг юу тодорхойлдог гэж та боддог вэ? Сэтгэл судлаачид энэ асуултад сүүлийн 50 жилийн турш судалгаа хийж байгаа бөгөөд хувь хүний академик ур чадвараас илүүтэйгээр 1) өөрийн сэтгэл хөдлөлөө таньж удирдах чадвар, 2) бусдын сэтгэл хөдлөлийг зөвөөр таньж, түүнд зөв хариу үйлдэл үзүүлэх чадвар болон 3) өөртөө…

33Асуулт
~14 минХугацаа
1Хэмжүүр
PDFТайлан
Тестийн тухай дэлгэрэнгүй

Насны ангилал: Бүх насныханд

Хувь хүний амьдралын чанар, амжилтад хүрэх эсэхийг юу тодорхойлдог гэж та боддог вэ? Сэтгэл судлаачид энэ асуултад сүүлийн 50 жилийн турш судалгаа хийж байгаа бөгөөд хувь хүний академик ур чадвараас илүүтэйгээр 1) өөрийн сэтгэл хөдлөлөө таньж удирдах чадвар, 2) бусдын сэтгэл хөдлөлийг зөвөөр таньж, түүнд зөв хариу үйлдэл үзүүлэх чадвар болон 3) өөртөө зорилго тавих, өөрийгөө урамшуулж сэдэлжүүлэх гэсэн чадварууд тухайн хүний амжилт, манлайлалд хүчтэй хамааралтай байдаг гэдгийг онцолжээ.

Эдгээр гурван ур чадварын сэтгэл судлалын шинжлэх ухаанд “Сэтгэл хөдлөлийн оюун ухаан” хэмээн нэрлэдэг билээ.

Сэтгэл хөдлөлийн оюун ухааныг үнэлдэг маш олон аргууд байдаг бөгөөд бид Шинэ Английн Их сургуулийн Сэтгэл судлалын сургуулийн профессор, эерэг сэтгэл судлаач Никола Шүүтийн (Nicola Schutte) Сэтгэл хөдлөлийн оюун ухааны өөрийн үнэлгээний аргыг танилцуулж байна. Тэрээр энэхүү аргаа боловсруулахдаа “Сэтгэл хөдлөлийн оюун ухаан” хэмээх нэр томъёог сэтгэл судлалын салбарт анхлан нэвтрүүлсэн, сэтгэл хөдлөлийн оюун ухааны салбарт хамгийн нөлөө бүхий сэтгэл судлаачид болох Иелийн их сургуулийн профессор Петер Саловей болон Жонн Мэйер нарын онолд тулгуурлан хүний ерөнхий сэтгэл хөдлөлийн оюун ухааныг тодорхойлох асуулгаа 1998 онд гаргасан байдаг.

Жич: Сэтгэл судлалын салбарт сэтгэл хөдлөлийн оюун ухааныг бодит нөхцөл байдал дах сонголтод тулгуурлан эсвэл тухайн үйлчлүүлэгчийн өөрийн үнэлгээнд тулгуурлан гэсэн хоёр төрлөөр үнэлдэг бөгөөд энэхүү арга нь өөрийн үнэлгээнд тулгуурласан арга гэдгийг анхаарна уу.

Заавар:

Энэхүү асуулга нь таны мэдрэх, үйлдэх хэв маягтай холбоотой нийт 33 асуулттай бөгөөд асуулт тус бүрт өөрийг тань хэр илэрхийлж байгаагаас хамааран хариултаас сонгоно. Өгүүлбэрүүд нь эерэг болон сөрөг утгатай байгаа тул та өгүүлбэр тус бүрийг анхааралтайгаар уншаарай. Асуултуудыг хэтэрхий удаан бодож, эргэцүүлэхгүй байхыг зөвлөж байна. Учир нь энэхүү асуулгад бид таны удаан бодож тунгаасан дүгнэлтээс илүүтэйгээр таны анхны хариу үйлдлийг сонирхож байгаа юм. Магадгүй таны толгойд хамгийн түрүүнд орж ирсэн хариулт нь таныг илэрхийлэх, зөв хариулт байж болох юм. Хэрвээ танд хариулахад бэрхшээлтэй өгүүлбэр байвал таныг ерөнхий байдлаар илэрхийлэх, эсвэл ихэнх тохиолдолд танд тохирох хариултыг сонгоорой.

Үр дүн нь дэлгэц үнэлгээ бөгөөд онош биш.