
Сайн сайхан байдлын асуулга (WHO-5)
WHO-5 · Сэтгэл зүй
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас “Эрүүл байх гэдэг нь өвчин эмгэггүй, сул дорой биш байх төдийгүй бие махбод, оюун санаа, нийгэмшихүйн сайн сайхан байдлын хувьд бүрэн бүтэн байдал юм” хэмээн 1948 онд тодорхойлсон байдаг. Хамгийн энгийнээр тодорхойлбол, сайн сайхан байдал гэдэг нь та өөртөө болон өөрийн амьдралдаа ямар мэдрэмж, сэтгэл хөдлөлөөр…
Тестийн тухай дэлгэрэнгүй
Насны ангилал: Бүх насныханд
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас “Эрүүл байх гэдэг нь өвчин эмгэггүй, сул дорой биш байх төдийгүй бие махбод, оюун санаа, нийгэмшихүйн сайн сайхан байдлын хувьд бүрэн бүтэн байдал юм” хэмээн 1948 онд тодорхойлсон байдаг. Хамгийн энгийнээр тодорхойлбол, сайн сайхан байдал гэдэг нь та өөртөө болон өөрийн амьдралдаа ямар мэдрэмж, сэтгэл хөдлөлөөр ханддагийг илэрхийлэх үзүүлэлт юм. Тийм ч учраас эрүүл саруул, сайн сайхан байдлын үзүүлэлт нь хувь хүний аз жаргал, амьдралд сэтгэл хангалуун байдалтай салшгүй холбоотой байдаг.
Сайн сайхан байдлын асуулга нь (WHO-5) хувь хүний сэтгэл зүйн, оюун санааны сайн сайхан байдлын түвшинг тодорхойлох анхан шатны арга бөгөөд дэлхийн 30 гаруй хэл дээр орчуулагдан, стандартчилагдсан хамгийн түгээмэл ашиглагддаг аргуудын нэг юм. Тус асуулгыг 1998 онд ДЭМБ-ын Европын бүсийн оффист танилцуулсан бөгөөд анхан шатны эрүүл мэндийн тусламж үзүүлэхэд сайн сайхан байдлыг үнэлэх DEPCARE төслийн хүрээнд боловсруулагдсан билээ.
Заавар:
Энэхүү асуулга нь нийт 5 асуулттай бөгөөд асуулт бүрт 0-5 оноогоор үнэлгээ өгөх бөгөөд 0 оноо нь огт үгүй, оноо ахих тусам давтамж ихсэх буюу, тухайлбал 5 оноо нь үргэлж гэдэг хариуг илтгэнэ. Асуултуудыг хэтэрхий удаан бодож, эргэцүүлэхгүй байхыг зөвлөж байна. Учир нь таны хариултад зөв болон буруу гэсэн сонголт байхгүй бөгөөд магадгүй таны толгойд хамгийн түрүүнд орж ирсэн хариулт нь таныг илэрхийлэх, зөв хариулт байж болох юм. Хэрвээ танд хариулахад бэрхшээлтэй өгүүлбэр байвал таныг ерөнхий байдлаар илэрхийлэх, эсвэл ихэнх тохиолдолд танд тохирох хариултыг сонгоорой.
Үр дүн нь дэлгэц үнэлгээ бөгөөд онош биш.