★ ОнцлохБие хүний (зан чанарын) онцлогийг тодруулах асуулга
Big Five · 50 асуулт · ~12 мин
Энэхүү бие хүний зан чанарыг тодорхойлогч тест нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, хамгийн түгээмэл хэрэглэгддэг тест бөгөөд танд өөрийн зан чанарыг ойлгоход туслах болно.
Харилцааны ур чадварын асуулга
Харилцаа · 40 асуулт · ~8 мин
Харилцааны ур чадвар нь бие хүний сэтгэл зүйн хамгийн үндсэн ур чадварын нэг билээ. Харилцааны ур чадварыг дараах байдлаар тодорхойлно. Үүнд: Хүнд зөв ойлголт өгч чаддаг эсэх, сонсох чадвар, санал шүүмжлэл өгөх, хүлээж авах чадвар, сэтгэл хөдлөлийн олон төрөлтэй зохицох чадвар багтана.
Сэтгэл хөдлөлийн уян хатан чанарыг тодруулах асуулга
Emotional Resilience · 35 асуулт · ~8 мин
Энэхүү сэтгэл хөдлөлийн уян хатан чанарыг тодруулах асуулга нь энгийнээр ойлговол таны хэр их сэтгэлийн хаттай буюу бэрхшээл тохиолдсон үед даван туулах чадвар хэр түвшинд байгааг тодруулах олон улсад зөвшөөрөгдсөн тест юм.
★ ОнцлохMBTI — 16 төрлийн сэтгэл зүйн онцлог тодорхойлох тест
MBTI · 63 асуулт · ~12 мин
Хувь хүний зан төлөвийг 16 хэв шинжээр ангилдаг MBTI тест. Энэ нь ур чадвар, зан төлөвийг оношлох биш, өөрийгөө ойлгож хөгжүүлэх, бусадтай харилцах онцлогоо мэдэхэд зориулагдсан тест юм.
Та ажилдаа сэтгэл хангалуун байна уу?
Ажлын сэтгэл ханамж · 36 асуулт · ~15 мин
Бид сэрүүн байх дийлэнх хугацаагаа ажлын байрандаа өнгөрүүлдэг. Ингэхэд хамгийн их цагаа өнгөрүүлдэг ажилдаа та сэтгэл хангалуун байж чаддаг уу? Энэхүү сорилын тусламжтайгаар та дээрх асуултанд хариулт аваарай.
Та өөртөө итгэлтэй хүн мөн үү?
Өөртөө итгэх байдал · 14 асуулт · ~6 мин
Та өөртөө итгэдэг үү? Энгийн асуулт мэт боловч бидний хувьд харилцаа, ажил, гэр бүл гээд бүх л орчинд чухалд тооцогдох асуултанд хариулт авахыг хүсвэл энэхүү тест нь таны өөртөө хэр итгэлтэй хүн бэ гэдгийг тодорхойлж өгөх болно.
Харилцааны ур чадвар, эв дүйг тодорхойлох сорил
Харилцаа, эв дүй · 16 асуулт · ~7 мин
Та бусадтай хэр эв дүйтэй харилцдаг вэ? Энэхүү сорил таны харилцааны ур чадварын түвшинг тодорхойлж өгөх болно.
Архины хамаарлаа шалгах өөрийн үнэлгээ
Архины хамаарал (өөрийн үнэлгээ) · 11 асуулт · ~5 мин
Та энэхүү сорилыг ашиглан өөрөө өөрийгөө үнэлэн архины хамааралтай эсэхээ тодорхойлоорой.
Оксфордын аз жаргалын асуулга
Оксфордын аз жаргал · 29 асуулт · ~12 мин
Аз жаргал гэж чухам юу юм бол? Бид бүгд л түүний араас явсаар цаг хугацааг өнгөрөөдөг боловч энэ замын эцсийн зогсоол хаана хүрдэг вэ? Тэгвэл энэхүү асуултын хариуг олохоор сэтгэл судлаачид сүүлийн 60 гаруй жилийг өнгөрүүлжээ. Аз жаргал гэх зүйлийг бүрэн тодорхойлж, томъёолоогүй учраас бид “бүрхэг” гэмээр сэтгэл хөдлөлд автах нь олонтаа байдаг биз ээ.
Шүүтийн сэтгэл хөдлөлийн оюун ухааны өөрийн үнэлгээ (SSEIT)
SSEIT · 33 асуулт · ~14 мин
Хувь хүний амьдралын чанар, амжилтад хүрэх эсэхийг юу тодорхойлдог гэж та боддог вэ? Сэтгэл судлаачид энэ асуултад сүүлийн 50 жилийн турш судалгаа хийж байгаа бөгөөд хувь хүний академик ур чадвараас илүүтэйгээр 1) өөрийн сэтгэл хөдлөлөө таньж удирдах чадвар, 2) бусдын сэтгэл хөдлөлийг зөвөөр таньж, түүнд зөв хариу үйлдэл үзүүлэх чадвар болон 3) өөртөө…
Шинэ тестүүд удахгүй нэмэгдэнэТаны санал болгосон тестийг бидэнд илгээнэ үү.
Санал илгээх